![](/uploads/201312/news/thumb/aea4f635fb152461d9574c4fd5e4134d_x3.jpg)
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.1 хувь, үхрийн цул мах 4.2 хувь, үхрийн ястай мах 1.4 хувь, адууны мах 2.8 хувь, ямааны мах 12.5 хувиар буурчээ.
Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад адууны махны үнэ 0.3 хувь, үхрийн цул мах 0.7 хувиар өсч, хонины ястай мах 1.7 хувь, үхрийн ястай мах 0.3 хувь, ямааны мах 3.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.
1 кг хонины /ястай/ мах дунджаар 6645 төгрөг, хонины цул мах 6800 төгрөг, үхрийн /ястай/ мах 7690 төгрөг, үхрийн цул мах 9080 төгрөг, ямааны мах 4925 төгрөг, адууны мах 5815 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ 1.4 хувиар буурчээ | ||
Үзсэн: 1605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.