Шууд Chart

Дэлхийн хамгийн царай муутай нохой таалал төгсөв

2013-12-02 10:26:24

Дэлхийн хамгийн царай муутай нохойгоор шалгарч байсан Elwood нас баржээ. Гэрсэг, хайр татам энэ нохойны талаар ном хүртэл бичиж байсан удаатай. Эзэн Карен Кюиглигийнх нь хэлснээр 8 настай Elwood талархлын баярын өглөө гэнэт амьсгал хураасан байна. 2007 онд Калифорни мужийн Марин-Сонома тойрогт зохиосон царай муутай нохой шалгаруулах тэмцээнд Elwood түрүүлсэн бөгөөд толгойных нь оройн хэсэг дэх багц үс, үргэлж унжиж байдаг хэл нь түүнийг онцгойруулжээ. Үүний дараа нохой олон "фэн" –тэй болсны зэрэгцээ "Хүн бүр Elwood –д хайртай" хэмээх хүүхдийн номны гол дүр болсон байна. Харин энэ оны эхээр эзэн нь нохойгоо олон нийтийн арга хэмжээнд оролцуулахаа болино гэж мэдэгдэж байсан юм. Түүний хэлснээр Elwood 200 гаруй арга хэмжээнд оролцсон ба тэдгээр арга хэмжээнүүдийн үеэр амьтан хамгаалах байгууллагуудад зориулж олон зуун сая ам.доллар босгожээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Дэлхийн хамгийн царай муутай нохой таалал төгсөв  
Үзсэн: 2304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй