Шууд Chart

Ноосны урамшуулал малчдын данс руу ордог болно

2013-12-02 11:13:27

Засгийн газрын бямба гарагийн хуралдаанаар “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журамд өөрчлөлт орууллаа.

Уг өөрчлөлтийн дагуу  мал хамгаалах сангаас орон нутаг руу шилжүүлж, мөнгө тараах ажлыг орон нутаг зохион байгуулдаг байсан тогтолцоог халж, Монголбанкаар дамжуулан арилжааны банкин дахь малчдын данс руу шууд шилжүүлэхээр болжээ.
 
Энэ онд нийт 124 мянган малчны бэлтгэж нийлүүлсэн 18.4 мянган тонн ноосны урамшуулалд 36.8 тэрбум төгрөг олгох тооцоо гарсан хэдий ч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын төсвийн багцад ноосны урамшуулалд 25 тэрбум төгрөг батлагдсан аж.
 
Тиймээс  ноосны кг тутамд урамшуулал олгоход дутагдаад байгаа 11.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын гишүүдийн гаргасан саналын дагуу холбогдох арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ноосны урамшуулал малчдын данс руу ордог болно  
Үзсэн: 1723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй