Их дээд сургуулийн сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд мэргэжлийн ур чадвар сорьсон "Алтан үзэг" наадам болдог билээ.
Тус наадам дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа аж. Өнөө жилийн "Алтан үзэг" наадмын шилдэг буюу "Гранпри" шагналыг МУБИС-ийн сэтгүүлчийн төгсөх курсын оюутан М.Урантуяа хүртлээ.
Энэ жилийн "Алтан үзэг"-т ХИС, МУБИС, МУИС, РТДС, Идэр дээд сургууль зэрэг найман их дээд сургуулийн оюутнууд телевиз, радио, нийгмийн сурталчилгаа, нийтлэлийн төрлөөр өрсөлдөжнийт 100 гаруй бүтээлээс шилдэгээ тодруулжээ.
Энэхүү наадмыг ХИС-ээс санаачлан зохион байгуулдаг бөгөөд сэтгүүлзүйн салбарын нэртэй судлаачид, сэтгүүлчид шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан юм.
“Алтан үзэг” наадам боллоо | ||
Үзсэн: 986 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.