![](/uploads/201312/news/thumb/f092f9f5d0d8ea68e5b477033f229291_x3.jpg)
Японы нийслэл Токио хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж өндөрлөлөө.
Уг тэмцээнд манай улсаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин М.Бундмаа, С.Ням-Очир, дэлхийн аварга М.Уранцэцэг, самбо бөхийн дэлхийн хошой аварга Д.Сумъяа, жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарын тэргүүтэй 30-аад хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсыг зорьсон.
150 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээнд 46 орны эрэгтэй 187, эмэгтэй 149, нийт 336 жүдоч тус тус долоон жинд өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ, дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгө, эрэгтэйчүүдээс -100 кг-д олимпийн аварга
Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртлээ.
Мөн эрэгтэйчүүдийн -60 кг-д Д.Амартүвшин V, Г.Болдбаатар VII, -73 кг-д Х.Цагаанбаатар V байр эзэлж, багийн дүнгээр VII байр эзлэсэн байна.
“Их дуулга”-аас хоёр медаль хүртлээ | ||
Үзсэн: 1396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.