Шууд Chart

"Ford" компани ажилчдадаа зориулж роботжуулсан өмсгөл бүтээжээ

2017-11-14 13:01:01

Томоохон үйлдвэрлэлийн газруудад ажилладаг мэргэжилтнүүдэд зориулсан тусгай зориулалтын роботжуулсан өмсгөлийг зохион бүтээжээ. Үүнийг “Эксовэст” гэж нэрлэдэг буюу автомашин үйлдвэрлэгч "Ford" компанийн хөрөнгөөр үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм байна.

Тус компани үүнээс өмнө нь “Эксо Бионикс” нэртэй роботжуулсан өмсгөлийг бүтээж туршиж байсан. Энэ удаад илүү дэвшилтэт болгон шинэчилсэн аж. Төхөөрөмжийг өмссөнөөр үйлдвэрт ажилладаг ажилчдын хөдөлмөрийн үр ашиг нэмэгдэж, цаг хугацааг хэмнэж, мөн гэмтэж бэртэхээс хамгаалдаг төдийгүй хүний хүчин чадал хүрэхээргүй хүнд жинтэй биетийг дээш өргөхөд гол үүрэг гүйцэтгэдэг байна.

Учир нь "Ford" компанийн автомашины үйлдвэрийн газрын угсралтын хэсэгт машины доод эд ангийг шалгах холбох, чангалах зэрэг ажлуудыг хүний гараар хийж гүйцэтгэдэг. Эдгээрийг олон цагаар хийхэд хүний гар яадарч, цуцан, тэр бүү хэл эрүүл мэндийн хувьд хүнд хэлбэрийн зовиур бүхий шинж тэмдэг илэрдэг. Үүнийг шийдэх зорилгоор тус роботжуулсан өмсгөлийг зохион бүтээгээд байгаа юм.

Үргэлж хоёр гараа дээш доош өргөж буулгах, ямар нэгэн юмыг удаан хугацаагаар барьж зогсох зэрэг нь зөвхөн автомашины үйлдвэрлэгч компанийн угсралтын газрын ажилтнуудын хийдэг зүйл биш. Том хэмжээний бараа материалын дэлгүүрийн агуулахын ажилтнуудад мөн хэрэгтэй төхөөрөмж болж өгөх гэнэ. Нийтдээ 192 см өндөртэй, ажлын ачаалал даах чадвартай, уян хатан хөдөлгөөнийг хийж болдогоороо маш онцлогтой. Одоогоор АНУ-ын "Ford" компанийн үйлдвэрийн газрын ажилтнуудын дунд туршилтын шатанд явж байгаа ч цаашид Европ болон Өмнөд Америкт туршиж судлахаар зорьж байгаа юм байна.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Ford" компани ажилчдадаа зориулж роботжуулсан өмсгөл бүтээжээ  
Үзсэн: 1379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй