![](/uploads/201312/news/thumb/dba0a1581aaf9d9b8a336ec8afbfbae9_x3.jpg)
Инженер Н.Нацагнямын “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох “NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” бүтээлд шинжлэх ухааны салбарын 2013 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор шийдвэрлэжээ.
Уг бүтээлийг бүх станц, дэд станцад суурилуулж, реактив чадлын асуудлаа шийдсэнээр эрчим хүчний систем ОХУ-аас салж бие дааж найдвартай тогтвортой ажиллах боломж нээгдэнэ.
Н.Нацагнямын бүтээл нь олон тэрбум ам.долларын инновацийн импортыг дотооддоо хямд өртгөөр зохион бүтээх боломжийг бататгасны дээр Монголын өнөөгийн зарим зардал ихтэй импортын эдийн засгийн тогтолцоог өөрчилж, үйлдвэрлэгч экспортлогч эдийн засгийн тогтолцоо бий болоход түлхэц үзүүлнэ хэмээн дүгнэж байгаа юм байна.
Н.Нацагнямын бүтээлд “Технологийн дэвшлийн шагнал” олгоно | ||
Үзсэн: 2403 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.