Монголын ширээний теннисний холбооны найм дахь удаагийн лигийн тэмцээн “Оч” клубт өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ.
Энэ удаагийн тэмцээнд Г.Даваасүрэн эзэнтэй “Өег”, А.Мэндбаяр эзэнтэй “АПУ-Оргилуун”, Ц.Гантулга эзэнтэй “Төмөрт Транс”, Ц.Өлзийсүх эзэнтэй “Таны зам”, Одончимэг эзэнтэй “Бласт”, Сурахбаяр эзэнтэй “Грандфин”, Я.Бэгз ахлагчтай “Шинэ эргэлт”, Оргил ахлагчтай “Юнитель” гэсэн найман баг өрсөлдөж байна.
Лигийн эхний өдөр “Шинэ эргэлт” “АПУ-Оргилуун” багийг 5:4-өөр, “Таны зам” “Төмөрт Транс”-ыг 7:2-оор, “Бласт” “Юнитель”-ийг 9:0-ээр, “Өег” “Грандфин”-ийг 5:4-өөр тус тус буулган авчээ.
Ширээний теннисний Лигийн тэмцээн эхэлжээ | ||
Үзсэн: 1559 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.