Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017-11-18 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 30. Санчир гараг. Билгийн тооллын битүүн, хонгорцог одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шарагчин тахиа өдөр.

                          Барилдлага: Түлэх  
                          Шүтэн барилдлага
: Сэрэхүй   
                          Суудал:
Уул          

Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Та бусдыг анагаан эмчлэх чадвараа нээн өөрийнхөө бие махбодийн үйл ажиллагааг удирдаад зогсохгүй бусдад тусалж магадгүй. Өөрийн эрүүл мэндээ даатгах эмчээ сайтар сонгож, түүний тавьсан оношийг дахин хянаж үзэхийг зөвлөж байна.


ҮХЭР (4/20-5/20)

Дотоод нөөц бололцоогоо нээх өдөр болно. Олонхи үхэр бодит амьдралын бүх түвшинд өөрийгөө илэрхийлэхийг эрмэлзэнэ. Магадгүй та хангалттай өндөр түвшинд гарч чадах байх. Гэхдээ түүн дээрээ тогтож байна гэдэг бүр хэцүү гэдгийг санаж байх нь чухал юм.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ганц бие ихрүүд хайр дурлал, адал явдлын аянд гарч өөрийн төгс төгөлдөр сайхныг бүхнийг харуулна. Харин та дур булаам байдлаа хэн нэгэнд бус бүх хүмүүст харуулж чадвал энэ нь танд ашигтай. Гэхдээ нандин хүн чинь таныг хөнгөмсөг гэж ойлгохоос сэргийл. Учир нь зүрх чинь хоосон биш байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Санаа зовоосон асуудлууд таныг хачин жигтэй үйлдлүүд хийхэд хүргэнэ. Амралтын өдрүүдийг гэрээс гадуур ер бусын орчинд өнгөрөөнө. Романтик учрал учирч болзошгүй. Эрсдэл хийхээс бүү ай. Гэнэтийн үйлдлүүд тань санаснаа биелүүлэхэд дөхөм болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Од гарагсын эрхшээлээр хамаатантайгаа санал зөрөлдөн эцэг эхтэй харьцаа хүндэрч мэднэ. Хүүхдүүд ч түвэг удаж мэднэ. Дуртай ажлаараа оролдоод үз. Сонирхож оролддог зүйл тань гунигт бодлоос ангижруулж, стресс тайлна.


ОХИН (8/23-9/22)

Гариг эрхэс таныг аз туршсан ажил эрхлэх, сэжиг бүхий хүмүүстэй танилцах, эрүүл мэндэд эрсдэлтэй ажил эхлэхээс болгоомжил гэж анхааруулж байна. Санхүүгийн алдагдалд орно. Гэр орны ажлаа багасга. Үйлдэл, бодлоо эмхэлж хувь заяаны өөрчлөлтөд бэлтгэлтэй бай.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Нөхөрсөг харьцаанд таатай өдөр. Илүү чухал ажил хэрэг байгаа хэдий ч найз нөхөдтэйгээ уулзах хүсэл төрнө. Бүх зүйлийн учрыг олоход хүч зарцуул. Санаа зовоосон асуудлаа бусадтай хуваалцвал танд тусална.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хэрэв та засвар, эсвэл өөр нэгэн чухал ажил төлөвлөж буй бол гэр бүлийн бизнесийн анхны алхмаа хий. Урт хугацааны гэр бүлийн төлөвлөгөөнүүд тань амжилттай хэрэгжинэ. Тавилга эсвэл ахуйн хэрэгсэл худалдан авч, автомашин эсвэл байр худалдан авах зээл хөөцөлдөхөд сайн.


НУМ (11/22-12/21)

Та амьдралын эрч хүчээр дүүрэн байна. Өнгөрсөн цаг үед эргэн очих, давтагдах өдөр. Ихэнх хүмүүс бодит байдал эсвэл зүүдэндээ сэтгэл зовоосон зүйлстэйгээ дахин учирна. Ертөнцийг үзэх үзэл дэхь алдаагаа засахгүй бол сөрөг зүйлс таны амьдралд дахин дахин орж ирсээр байх болно.


МАТАР (12/22-1/19)

Хайр дурлалын адал явдал таашаал авч ирээд зогсохгүй материаллаг байдлыг дээшлүүлнэ. Хэрвээ хэн нэгэн тантай өнөөдөр уулзахыг хүсвэл бүү эргэлз. Хувь заяа танд бэлэг бэлджээ. Өнөөдөр танд удаан хугацааны турш чухал үйл эхэлж болно. Та өөрчлөлтүүдийг маш олон аргаар ор үндэстэй дүгнэх хэрэгтэй.


ХУМХ (1/20-2/18)

Энэ өдөр энергиэ, өөрийн хүч чадлаа гамнаарай. Яагаад гэвэл энэ өдөр маш их хүнд байна. Энергиэ бүтэн сарын турш гамнах хэрэгтэй. Ядрах эсвэл өлсөх нь биенд чинь муугаар нөлөөлнө.


ЗАГАС (2/19-3/20)

Эрүүл мэндэд аюултай цаг үе. Осол гэмтэлд орж болзошгүй. Ямар ч тохиолдолд аялалд бүү яв. Санасан үр дүндээ хүрэхгүй тул гэр орон үл хөдлөхтэй холбоотой асуудлуудыг хойш нь тавь. Ажлаа шууд шүүрэн авч хийх хэрэггүй. Ном уншиж, спортын дуртай төрлөөрөө хичээллэж ирээдүйн гэрэл гэгээтэй явдлыг тунгааж тайван амар.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй   
Үзсэн: 3008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй