Шууд Chart

470.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлжээ

2013-12-03 09:10:00

Монгол улсын Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг өнгөрсөн зургаадугаар сараас  хэрэгжүүлж эхэлсэн.

Өмнө олгосон ипотекийн зээлээс 797.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16726 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 470.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
 
Иргэд 726.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 11153 иргэнд 645.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

470.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлжээ  
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй