
Эволюцийн нөлөөгөөр гараг дэлхийд орших амьд биет орчиндоо дасан зохицох хэлбэрээр өөрчлөгддөг гэгддэг. Тэгвэл энэ нөлөөлөл ирээдүйд хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлөх бол. Хүн төрөлхтөн мянган жилийн дараа гадаад төрхөөрөө одоогийнхоосоо эрс өөр болно гэсэн таамаглалыг анатомийн шинжээчид дэвшүүлжээ. Тэдний дүн шинжилгээнээс харвал “Homo sapiens”-ын үр удам танигдахгүй болтлоо өөрчлөгдөх юм байна.
Тэдний үзэж байгаагаар хүний дундаж өндөр 1.83-2.13 метр болж өсөх төлөвтэй байна. Энэ нь хоол хүнс сайжирч, анагаах ухаан хөгжиж байгаатай холбоотой гэнэ. Британийн судлаач Гарри Трейнер “Америкийн дундаж иргэн өнгөрсөн зууны 60-аад оны үеийнхнээс 2.54 сантиметрээр өндөр болсон” гэж мэдэгджээ.
Түүнчлэн бидний дээд удмынхны хоол боловсруулах замд ч өөрчлөлт гарах нь ээ. Хүн төрөлхтөн богино гэдэстэй болсноор өөх тос, сахарыг биедээ бага шингээж, илүүдэл жинд орохоос өөрийгөө хамгаалах аж. Мөн зөөлөн хоол хүнс бага зажлагддаг болохоор шүдний тоо, амны хэмжээ ч багасах аж.
Тодорхой шалтгааны улмаас хүн төрөлхтний гар, хуруу ч эрс уртасна. Ингэхдээ гар, нүдний хүнд зохицуулалт шаардсан төхөөрөмж байнга хэрэглэснээс болж захын мэдрэлийн цэгүүдийн тоо олширно. Ам жижиг болсноор ярихад төвөгтэй болно. Тиймээс хүн нүдний хөдөлгөөн, нүүрний хувирлаар ярилцдаг болох бөгөөд нүд томрох гэнэ.
Харин бодож, сэтгэх үйлдлээ компьютерт даалгаснаас болж, хүний тархи багасна. Мөн хүмүүсийн арьсны өнгө холилдсоноос илүү хар бараан, хацар ихтэй, ижилхэн хамартай болох юм байна. Үс бараг үгүй болох бөгөөд нарны туяаны улмаас үрчлээ ихтэй болох гэнэ. Үүнд итгэх эсэх нь таны л хэрэг юм шүү.
Мянган жилийн дараахи хүн төрөлхтөн... | ||
Үзсэн: 1559 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.