Шууд Chart

Зүүн аймгуудын хойд хэсгээр цас орно

2013-12-03 09:37:22

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна. Өглөө 05.00 цагт Улаанбаатарт 11 хэм хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төв, зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 м, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 м хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 11-16 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 4-9 хэм хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зүүн аймгуудын хойд хэсгээр цас орно  
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй