Шууд Chart

Нийслэл төсөвт 556,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ

2013-12-03 10:01:31

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 13-р хуралдаан арваннэгдүгээр сарын 28-ны өдөр болж,  “Нийслэлийн 2014 оны төсөв”-ийг хэлэлцэн баталсан.

Хуралдаанаар 2014 онд нийслэлийн төсөвт төвлөрөх төсвийн орлогын төлөвлөгөөг 556,9 тэрбум төгрөг байхаар баталлаа. Энэ нь 2013 оны төсвөөс 108.7 тэрбум төгрөгөөр буюу 24,3 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 96,9 тэрбум төгрөгөөр буюу 20 хувиар, 2012 оны гүйцэтгэлээс 208,6 тэрбум төгрөгөөр буюу 1,6 дахин нэмэгджээ.
 
Нийслэлийн төсвийн орлогын дийлэнх хувийг буюу 65,9 хувийг Хувь хүний орлогын албан татвараар, 24,8 хувийг бусад нэр төрлийн татварын орлогоор, 8,0 хувийг татварын бус орлогоор, үлдэх 1,3 хувийг хөрөнгийн орлого буюу өмч хувьчлалын орлогоос бүрдүүлэхээр тооцсон байна.
 
Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл хотын шуудын төсөвт 459,7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч нийслэлийн төсвийн орлгын 82,7 хувийг бүрдүүлэхээр, дүүргүүдийн төсөвт 96,3 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн 17,3 хувийг бүрдүүлэхээр байгаа юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нийслэл төсөвт 556,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ   
Үзсэн: 1221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй