![](/uploads/201312/news/thumb/7cd5ec8260baec88fcc4d9a40c4601da_x3.jpg)
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 13-р хуралдаан арваннэгдүгээр сарын 28-ны өдөр болж, “Нийслэлийн 2014 оны төсөв”-ийг хэлэлцэн баталсан.
Ирэх оны төсөвт цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолбор, он дамжсан 36 сургууль, 37 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар хөрөнгө суулгажээ.
Мөн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд 5 тэрбум, Бичиг зээлийн санд 15,2 тэрбум гээд нийт 20,2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд нийслэлийн Засаг дарга энэхүү хөрөнгийг иргэдийн санаачлага, хяналтаар хувиарлан тэдний амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэхэд өөрсдийнх нь оролцоог ханган, хэрэгжүүлэх бодлого баримтлах чиглэл өгөөд байгаа юм. Нийслэлийн хот тохижуулах зардалд энэ онд 41,1 тэрбум төгрөгийг төсөвлөж, гүйцэтгэсэн бол ирэх онд 60,7 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн байна.
Энэ оны төсвийн тодотголд нийслэлийн 9 дүүрэгт хүүхдийн түргэний тэрэг авахаар өөрчлөлт хийж байсан бол ирэх оны төсөвт түргэний 20 тэрэг худалдан авахад нэг бүрийн үнийг 85 сая төгрөгөөр тооцож 1,7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Харин ирэх оны төсвөөс 11,8 тэрбум төгрөгийн урсгал зардлыг хассан байна.
37 цэцэрлэг ашиглалтад орно | ||
Үзсэн: 1286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.