![](/uploads/201312/news/thumb/01a6c4c7c0ee40102dfb4ff9bbb52b63_x3.jpg)
Монголд коксжих нүүрсний “Овоот” төсөл хэрэгжүүлэгч, Австралийн хөрөнгө оруулалттай “Aspire Mining” компани ОХУ-ын хэрэглэгчтэй урт хугацааны харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Aspire Mining Оросын талын хэрэглэгчтэй хамгийн багадаа таван жилийн турш хамтран ажиллах бөгөөд жилд 1.3 сая тонн хүртэлх нүүрс нийлүүлэх юм. Тус компанийн хэрэгжүүлж буй “Овоот” төслийн талбайд ойролцоогоор 250 сая тонн сайн чанарын коксжих нүүрстэй гэсэн судалгаа байдаг аж.
1.3 сая тонн нүүрс нийлүүлнэ | ||
Үзсэн: 1199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.