
Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 26. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 8. Адъяа гараг. Чөдөр одтой, таван шар мэнгэтэй, улаагчин могой өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Уул
Өдрийн наран 8 цаг 16 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.
Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Зарим хүмүүсд өөрийн амьдралаа эргэцүүлэн бодох цаг зав бага байхын зэрэгцээ уур хүрч бие тавгүйтнэ. Зочид бүү урь. Гэр орныхоо цэвэрлэгээг бүү хий. Барилгын ажил хийхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Харин ном уншиж, ханьтайгаа дотно яриа өрнүүл.
ҮХЭР (4/20-5/20)
Гэр бүлдээ анхаарах өдөр. Хувийн амьдрал тань үйл явдлаар дүүрэн байна. Хайр дурлалын асуудлуудтай тулгарна. Иймээс сонголт хийхэд төвөгтэй болно. Цаашид гай дуудах тул тохиолдлын чанартай танилаас болгоомжил.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Сайхан өдөр. Бусдыг хайрлаж өршөө. Биеийн тамирын дасгал хийж, спортоор хичээллэ. Хүмүүстэй идэвхтэй харьц. Үдээс хойш гэнэтийн сайхан мэдээ ирнэ. Үдшийг таны дотны хүн гэнэтийн бэлгээр угтана.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Энэ өдрийн үйл явдлууд таныг таагүй үйлдлүүд хийхэд хүргэнэ. Дотны хүмүүсийнхээ дэмжлэгтэйгээр хүнд төвөгтэй байдлуудаас амжилттай гарч чадна. Тусламж гуйхаас бүү санаа зов. Зугаалга, цэнгээнт аялал их сэтгэл ханамж авчирна. Та хэмнэлтийн дэглэмд шилжих шаардлагатай. Энэ өдөр гэр орноо тохижуулахад таатай.
АРСЛАН (7/23-8/22)
Энэ өдрийн үдэш та сэтгэл булаан, оньсого мэт санагдана. Харин үл мэдэгдэх зүйлд хүмүүс татагддаг. Зөн билиг нэмэгдэж, уран дүрслэлтэй, ойлгомжтой ярих чадвар илэрнэ. Таныг урих хүн олон байх болохоор үдшийг хаана, хэнтэй өнгөрүүлэхээ сонгох хэрэгтэй болно.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр эцэг эхтэйгээ ойлголцохгүй байна. Та эцэг эхдээ хэлж байгаа зүйлээ сайн бодно уу. Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Хууч өвчтэй хөгшчүүл эм, эмчилгээгээ таслах хэрэггүй. Хэчнээн сайн сайхан зүйл хүлээж байсан ч алсын ба ойрын аялалд бүү яв. Хоббигоо хөөж эсвэл хайрттайгаа амралтын өдрийг өнгөрөө.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Гэр бүлд нааштай санаандгүй явдал болно. Хэн нэгнээс нэртэй фирмийн үнэтэй бэлэг авна. Харьцаандаа үнэнч, итгэлтэй бай. Нөхрөө зөв сонго. Өөрийгөө бусдаас бүү тусгаарла.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таны анхаарлын төвд хүүхдүүд тань байна. Сарын сүүлээр тэдний сурлага хүмүүжилд ихээхэн мөнгө зарцуулах магадлалтай. Гэр бүлийн гишүүдийнхээ амралт, зугаа цэнгэл, бэлгэнд гар бүү тат.
НУМ (11/22-12/21)
Таны уур уцаарыг ихээр хүргэх хүмүүстэй хувь заяа учруулна. Сэтгэлээ тэвчээр гаргана. Оройдоо сэтгэл санаа сайхан болж зугаацах хүсэл төрнө. Ганцаар байж хувийн ажлаа хий. Архи согтууруулах ундаанаас хол бай.
МАТАР (12/22-1/19)
Та гэнэтийн учралаар гудамжинд сонирхолтой хүмүүстэй танилцах магадлалтай байна. Энэ цаг үед таны сексийн чадвар дээд цэгтэй хүрсэн байх ба энэ танилцсан хүнтэйгээ хайр дурлалын адал явдал үүсгэнэ. Та хамгийн санамсаргүй газруудад жишээ нь үдэшлэг цэнгээн дээр, эсвэл үсчний газарт ч танилцаж болно.
ХУМХ (1/20-2/18)
Хайр үнэндээ сохор байдгийг та мэдэрсэн ч та удирдлагаа алдаж болохгүй шүү. Ээлжийн амралтаа авч бага зэрэг амар. Ээлжийн амралтын өдрүүдээрээ хань, үр хүүхдүүдтэйгээ агаарт амрахаар явбал тааламжтай сайхан дурсамж үлдээнэ.
ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр хувь заяа дахин таныг сорино. Хувийн аж ахуй эрхэлбэл таатай. Хилийн чанадад үгүй ядаж л хотын захад үл хөдлөх хөрөнгөтэй бол эд хөрөнгийн талаарх таны бодол буруу байна. Гол нь байршил тэгээд мөнгө олдог байх ёстойг анхаар.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна | ||
Үзсэн: 3483 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.