Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сард ТҮЦ машиныг нийслэлд 17 газар байрлуулсан. Мөн хөдөө орон нутгийн иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан 21 аймгийн төвүүдийн холбооны байранд тус бүр 1 ширхэг, Дархан Уул аймагт 2 ширхэг, Багануур, Налайх, Зүүн хараа, Замын үүдэд 1 ширхэг нийт 28 ширхэгийн байршуулаад байна.
Хөдөө орон нутагт байршуулсан ТҮЦ машинуудыг нэгдсэн журмаар өнөөдөр 15:00 цагт нэгэн зэрэг нээлтийг нь хийхээр төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Архангай аймагт очиж, нээлтийн ёслолд оролцох аж.
ТҮЦ машинаас одоогийн байдлаар 55000 иргэн 71000 гаруй үйлчилгээг авсан бөгөөд ТҮЦ машины үйлчилгээ нэвтэрснээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дараалал 40 хувиар багасч, таван сарын хугацаанд нийт 896 сая төгрөгийн хэмнэлт гарсан аж.
Иргэд ТҮЦ машинаас санал хүсэлт, өргөдөл гомдол, төрсөний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, ААН-ын орлогын албан татварын лавлагаа зэрэг үйлчилгээг авдаг байсан бол үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, цахилгааны төлбөр, УИХ-ын үйлчилгээ зэрэг шинэ цэсүүдээр үйлчлүүлэх боломжтой болжээ.
УИХ-ын үйлчилгээнд гишүүдтэй уулзах хүсэлт илгээх, УИХ-ын гишүүний хийж гүйцэтгэсэн ажлуудтай танилцах, гишүүний тойрогтоо ажиллах уулзалтын хуваарь үзэх, санаачилсан хууль, төсөл хөтөлбөрүүд, Холбоо барих мэдээлэл авах, санал хүсэлт, өргөдөл гомдол өгөх, санал асуулга, өргөн баригдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүдтэй танилцах, УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө харах, УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал харах, Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцах захиалга өгөх, нээлттэй хэлэлцүүлэгт оролцох захиалга өгөх зэрэг цэсүүд багтсан аж.
ТҮЦ машинаар УИХ-ын гишүүнтэй уулзах хүсэлтээ илгээж болно | ||
Үзсэн: 2614 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.