Шууд Chart

Төөрч алга болсон охиныг цагдаагийн алба хаагчид олжээ

2017-11-30 11:13:08

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид сураггүй алга болсон охиныг олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Тодруулбал, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 18:00 цагийн үед тус сумын Сум дундын цагдаагийн хэлтэст “Орхон багийн нутгаас 15 настай А.Х гэх охин хонио харах гэж гараад сураггүй алга болчихлоо” гэсэн дуудлага иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Хархорин сумын цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын алба хаагчид шуурхай хуралдан хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Охиныг өчигдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13:00 цагийн үед Хархорин сумын Шанх багийн иргэн Т.Э-ийнд байхад нь олсон байна. Охин төөрч уг айлд ирсэн болох нь тогтоогджээ.


Төөрч алга болсон охиныг цагдаагийн алба хаагчид олжээ  
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй