![](/uploads/201312/news/thumb/cee859026d3026b1afd482ea4ea41e78_x3.jpg)
Портланд Трэйл Блэйзэрс талбай дээрээ Индиана Пэйсэрс багтай Портланд хотын Мода Центрт тоглолоо.
Өрнөд Дорнод бүсийг тэргүүлж байгаа хоёр багийн тулаанд Портланд Трэйл Блэйзэрс илүү байж 102-106 харьцаагаар улирлын 15 дахь ялалтыг байгууллаа.
Тус тоглолтын эцсийн мөчид Пол Жорж холын зайн дөрвөн ч шидэлтээ амжилттай болгосон ч улирлын хоёр дахь ялагдлаа хүлээжээ.
Пол Жорж өнөөдөр карьерийнхаа хамгийн өндөр оноо буюу 43 оноог авсан байна. Тус тоглолтод Ламаркус Олдрадж 28 оноо, 10 самбараас бөмбөг авч, Диман Лилард 26 оноо тус тус авчээ.
NBA талбайд найман тоглолт боллоо | ||
Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.