Хумсны хэлбэр, будаг, гоёл таны тухай ихийг өгүүлж хумсыг тань хараад хэн болохыг тань мэдэж болдог байна.
Хэрвээ та тод өнгөөр хумсаа буддаг бол нөхөрсөг хөгжилтэй нэгэн. Мөн тод өнгөөр давхарлаж буддаг бол та цоглог, эрч хүчтэй тэгсэн хэрнээ юмнаас амархан уйдаж, гунигладаг. Бас сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж, хэн нэгэнд чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч чаддаг юм байна.
Хэрвээ та урт, нарийхан хумстай бол тайван, бас маш ухаалаг хүн юм. Та хумсаа гоёмсгоор засаж буддаг бол гоо сайхны өндөр мэдрэмжтэй гэсэн үг.
Даруухан ягаан болон арьсны өнгөөр хумсаа бүсгүйчүүд өөдрөг үзэлтэй, өглөгч, сайхан сэтгэлтэй, өөрийн бодол санаагаа сайн илэрхийлж чаддаг. Бас ийм бүсгүйчүүд тэвчээртэй, хэнийг ч ялгаварлаж үздэггүй, үнэнч байдаг. Хэрвээ таны хумс богинохон, цэмцгэр бол та эрч хүчтэй, үргэлж бусдын өмнө байхыг хичээдэг бүсгүй юм. Таны энэ чанар таныг ямар ч зүйлд амжилт гаргахад зоригжуулж өгдөг.
Маникюр таны зан араншинг илтгэдэг | ||
Үзсэн: 3242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.