Монгол эхнэрийн ёсонд эр нөхрийнхөө малгай бүсийг дээдэлдэг. Монгол бөхийн хувцас хэрэглэлд түүнээс эрхэм нарийн ёс жаягтай ханддаг. Ёс жаяг, өв уламжлал бол үндэстний бусдаас ялгарах хамгийн үнэт зүйл билээ. Харамсалтай нь өнөө цагийн монгол охид түүх, соёл, ёс уламжлалаа уландаа гишгэх болсон нь Монгол бөхийн хувцсыг эрээ цээргүйгээр нүцгэн биен дээрээ буруу харуулан өмсөж, цахим ертөнцөөр цацаад байгаа охидын зураг гэрчилж байна уу даа гэмээр. Хатан ухаант монгол ээжүүд маань ч охиддоо зааж сургадаггүй бололтой. Хэн нэгний хийж буй үйлдэлд шүүмжлэлтэй хандвал "Бусдын эрх чөлөөнд бүү халд баруунд бол шал өөр ш дээ" гэх байх. Тэгэхдээ Монгол гэдэг улс Монгол болж бусдын нүдэнд ялгаран харагдахдаа үндэсний өв уламжлалаа дэлгэж нээдэг. Дэлхий хэдий даяарчлагдаж, ардчиллын салхи иргэнд эрх чөлөөг үлээх хэдий ч, улс үндэстний соёл уламжлалыг хийсгэхийн нэр биш юм. Айл гэрийн эрхэм байдал эхнэр хүнээс, улс үндэстний орших тогтнох эмс охидоос шууд хамааралтай. Монгол охин гэж бусдаас онцгойрох Монгол эмэгтэйн ёс уламжлалыг бүү умартаарай.
Ёс уламжлалыг хүндлэн дээдэлье | ||
Үзсэн: 7744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.