Татар хамтлагийнхан удахгүй болох тоглолтынхоо бэлтгэлд нухацтай хандаж байна. Тэд тоглолтынхоо бэлтгэлийг цалгардуулахгүйн тулд “Peace Bridge” зочид буудалд байрласан гэнэ.
Анх 1999 онд 39-р сургуулийн гурван шавилхан залуу нийлж, хөрш айлынхаа эвдэрхий амбаарт бэлтгэл хийж асан тэр үеэс хойш хамтлаг албан ёсоор байгуулагдсан он цагаа тоолвол энэ жил 10 нас хүрч байгаа юм байна. Нэгэн хэсэг хамтлагийн гишүүдийн дотоод асуудлаас болж нам гүмхэн байсан тус хамтлагийнхан сонгуулийн өмнөхөн залуусыг архины эсрэг, бусдын муу нөлөөнд автахгүй, өөрөөрөө байж, өөрөө сэтгэн, зөв хандлагатай амьдрахыг уриалсан “Нөлөөллөөс дээгүүрт” аяныг зохион явуулж, эгнээндээ олон мянган залуусыг нэгтгэсний зэрэгцээ нийслэл хотоороо тойрон үнэгүй тоглолт хийж, цомгоо 1000 төгрөгөөр борлуулсан явдлыг “Элбэгдоржийн Татар ажиллагаа” хэмээн цуурахад хүргэсэн.
Гэсэн хэдий ч үнэнч фенүүд нь энэ цуурхлыг эрс няцааж, эргээд урлагийн ертөнцдөө ирсэн нь л бол болоо хэмээн хов жив хөөгчдийн амыг таглаж байсан. Тухайлбал Summer Love шоун дээр Татар хамтлаг “Бороо” дуугаа дуулаад тайзны араар орсны дараа гарч ирсэн залуу дуучдыг үзэгчид бараг сонсоогүй гэхэд болно. Эцэст нь тэд гэнэн атаархлаар ”Залуус аа Татар юу юм бэ? Одоо бүгдээрэ сайхан хөгжилдөе” хэмээсэн ч нэмэр болоогүй.
Ийн залуусын сэтгэлд хоногшин үлдсэн Татар хамтлаг арван жилийн ойн тоглолтоо олонд хүнд хүргэхийг зорьж билетийн үнийг ердөө 10000 төгрөгөөр тогтоон Facebook хуудсаараа дамжуулан тоглолынхоо бэлтгэлийг тасралтгүй хийсээр байгаагаа зарласан ч зочид буудалд байрлаж байгаа тухайгаа нууцалсан хэвээр байна. Харин зочид буудлаар үйлчлүүлэгчид тус хамтлагийнхнаас ихэд залхсан шинжтэй байгаа бөгөөд хэт их дуу чимээ нь ядаргаатай байгаа талаар гомдоллох болжээ.
Татар хамтлагийнхан зочид буудалд байрлажээ | ||
Үзсэн: 2576 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.