Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн Таян нуурын уурхайд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр осол гарч, хүн нас барсан талаар мэдээлэл цацагдсан юм.
Орхон аймгийн харьяат 24 настай эрэгтэй Э гэгч брабон бутлуурт бяц дарагдан амь насаа алдсан байна. Тэрбээр ажилд ороод 14 хонож байжээ. Цагдаагийн газраас уг компанид эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд "Шинжээчдийн дүгнэлт хараахан гараагүй байна. Хамт ажиллагсад болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажлуулах ёстой инженерээс нь байцаалт авч байгаа” гэжээ.
”Алтайн хүдэр” компанийн ажилчин бутлуурт дарагджээ | ||
Үзсэн: 1017 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.