Шууд Chart

ОХУ-ын Ерөнхий прокурорын газар авлигатай тэмцэх шинэ арга олжээ

2017-12-07 10:38:23

ОХУ-ын Ерөнхий прокурорын газар цахим сүлжээг ашиглан мэдээлэл тарааж, залуучуудын дунд “Авлигын эсрэг прокурорын байгууллага” сэдвээр зохион бичлэгийн уралдаан зарлах гэж байгаа тухай Хамтын нөхөрлөлийн орнуудын Ерөнхий Прокуроруудын 27 дахь удаагийн уулзалт дээр ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка хэлсэн байна.

Ерөнхий прокурор Чайкагийн мэдээлснээр тэд иргэд, бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалах чиглэлээр шууд мэдээлэл авдаг тусгай утастай, авлигаас урьдчилан сэргийлэх ажилд залуучуудыг татан оролцуулах цахим сүлжээтэй болж байгаа бөгөөд энэ жил Залуучуудын холбоотой хамтран “Шинэлэг үзэл. Авлигын эсрэг прокурорын байгууллага” сэдэвт төслийг эхлүүлж байгаа юм байна. Ерөнхий прокурорын үзэж буйгаар иймэрхүү төрлийн арга хэмжээг зохион байгуулснаар залуучуудыг зөв хүмүүжүүлж, авлигыг үл тэвчдэг болгоно гэжээ.


ОХУ-ын Ерөнхий прокурорын газар авлигатай тэмцэх шинэ арга олжээ  
Үзсэн: 2560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [150.129.142.xxx] 2017-12-07 11:11
Манай улсад бол нууцаар санал аваад баримтуудыг нягталж үзэх хэрэгтэй. Хэрэв тогтоогдвол албан ёсоор шалгаад эхэл. Мэдээлсэн хүмүүс үнэн нь батлагдаад өгвөл аяндаа ил гарна. Худлаа бол шалгаад хэрэгсэхгүй болгож болно. Ямарч байсан олны үг ортой олон сэжүүр гарч ирнээ.

Бидэнтэй нэгдээрэй