Шууд Chart

Украйнд авлигын эсрэг шүүх байгуулахыг сануулжээ

2017-12-07 10:41:00

Олон улсын валютын сангаас олгогдох зээлийн нөхцөлдөө тэд Украинд авлигын эсрэг тусгай шүүх байгуулахыг сануулжээ. Ийм тусгай шүүх байгуулах нь зүйтэй гэдгийг Украины  удирдлагад байнга сануулж байх хэрэгтэй бөгөөд тийм шүүх байгуулахдаа зүгээр нэг бүлгийн ажлын байр бий болгох бус Венецийн хорооны зөвлөмжийн дагуу байгуулах ёстой гэж Киев хотод суугаа Европын холбооны төлөөлөгч Хьюг Мингарелли хэлжээ. Украйн Улсад авлигатай тэмцэх нэгж байгуулсан үйл явцын тухай тэрээр үргэлжлүүлэн дурджээ.

Хэрэв Парламентын гишүүд Венецийн хорооны зөвлөмжийг үндэслэсэн хуулийн төслийг бэлтгэж бэлэн болговол авлигын эсрэг тусгай шүүх байгуулах хуулийн төслийг дэмжинэ гэдгээ  Ерөнхийлөгч Порошенко өмнө нь илэрхийлж байжээ.


Украйнд авлигын эсрэг шүүх байгуулахыг сануулжээ  
Үзсэн: 1096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй