
Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 09. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 21. Санчир гараг. Их морь одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан морь өдөр.
Барилдлага:Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Төмөр
Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Цагийн байдал орчин тойронд тань нэн тааламжтай. Хотоос гарах, гэр ба албаны тавилга хэрэгслээ солих явдал танд урам зориг өгнө. Гэр бүлийн харьцаанд хүндрэл учирч болзошгүй. Удирдлагатайгаа таарч зохицохгүйн улмаас ажлаа солих тухай бодно.
ҮХЭР (4/20-5/20)
Та өөрийн гэр бүлийнхний өнөөдөр баярлуулна. Хүүхэд ахуй насандаа найзлаж байсан хүмүүстэй холбоо барина. Гэр бүлийнхээ талаар сонирхсон танил хүмүүстэйгаэ уулзаж хуучнаа дурсана. Хамтарч буй хүмүүстэйгээ ашиг авчрах ажлыг одоо эхлүүлэхэд тохиромжтой цаг бөгөөд таны ч эд хөрөнгийн үнэ цэнийг өсгөнө. Та шинэ тавилга хайн гэр орноо сэргээн засахаар төлөвлөж байгаа бол сайн судлах хэрэгтэй байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хов жив шуугианаас чимээгүй салж явах чадвар өнөөдөр таныг аврах бөгөөд хүчин чармайлт тань үр дүнтэй байна. Өнөөдөр дэлгүүр хэсвэл гайхалтай худалдаа хийнэ. Гадуур гарахыг хүсэж гэртээ үлдэж, овоорсон их ажлаа дуусгахыг илүүд үзнэ. Одоо аливаад бодитой хандах нь давуу талыг бий болгоно. Гэр бүлийн байдал тогтвортой байна. Хэрвээ та хувиараа бизнес эрхэлж байгаа бол бусдын бизнесийн зөвлөгөө үнэлж баршгүй тус болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Та энэ өдөр замбараагүй байна. Гэвч ихэнхи мэлхийнхэн амжилттай байх ёстой. Аз болон сайн хувь тавилан таны замыг засна. Хонжворт сугалаа худалдаж авахад хожигч болох магадлалтай. Таныг хорлох далд бодлого муу санаанаас зайгаа барь. Сонор сэрэмжтэй бай. Таны сонор сэрэмж болон зөн совин чинь зөв мэдрэмжийг төрүүлнэ. Өнөө оройг нарийн хоол идээ сайн дарсыг ширээн дээрээ тавиад дотны хүнтэйгээ өнгөрөө.
АРСЛАН (7/23-8/22)
Олонх арслан татварын ба бусад хяналтын байгууллагаас зугтааж чадахгүй. Аажимдаа бүх асуудал хэвийн болж өдрийн үлдсэн хэсэг нь ажил, карьерт таатай байх болно. Шинэ үүрэг даалгавраас бүү татгалз. Энэ нь таныг сайн чанаруудаа харуулахад тусална.
ОХИН (8/23-9/22)
Энэ өдөр охиныхны зүрх сэтгэл хаашаа ч хамаагүй савлана. Хамтын ажил таны зохион байгуулах ур чадварыг харуулж мэргэн үгс таны үнэ цэнийг илтгэнэ. Та хүүхэд насандаа эргэж очих мөрөөдөлд умбана. Та санасандаа хүрэхийн тулд хий бодолд авталгүй бодитой ажил барьж ав. Өөрийн тогтвортой найдвартай байдлыг бүрдүүл. Хуучин найзуудтайгаа холбоо барьж оройг сайхан өнгөрүүл.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Харилцаагаа сайжруулахын тулд бусдын үзэл бодолд анхаарлаа хандуулахыг хичээнэ. Сүнслэг байдал болоод зөн совин нэмэгдэнэ. Бясалгал, иогын сургалтанд хамрагдах нь танд амарч оюун ухаанаа сэргээх боломж өгөх болно. Болж өнгөрсөн асуудал дахин тавигдаж хуучин уур хилэнг дахин асаах болно. Асуудал дахин сөхөгдсөнд итгэж ч чадахгүй байх. Амралтын өдрүүддээ толгойгоо амраан асуудалд шийдэл олж чадахуйц газар өнгөрөөхийг хичээ.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Бусдын санал бодлыг сонсох дургүй байна. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарах магадлал өндөр байна. Ходоод, гэдэсний замын өвчнөөс онцгой болгоомжил. Сэтгэлээ барьж, хүлээцтэй байр суурь баримтлан мацаг барих эрүүл агаарт гарах нь олон талын ашигтай байна.
НУМ (11/22-12/21)
Хов жив ярихаас болон өөрийн гунигт бодлоосоо зайлсхий. Энэ өдөр ажлаа бүрэн хийж өөрийгөө хөгжүүл. Оюутнууд өөрийн сурлагадаа сайн байна. Та ирээдүйдээ хэрэгтэй үнэлж баршгүй туршлага авъяас олно. Таны сайн үйлс өнгөрсөн бүхэнтэй тань холбогдоно. Хуучин найзтайгаа үдэшлэг хүлээн авалтан дээр тааралдана.
МАТАР (12/22-1/19)
Энэ өдөр санхүүгийн эрсдэлд орох магадлалтай. Та тооцоолохдоо хэр анхаарснаас шалтгаалах болно гэдгийг сана. Таны энергийн түвшин буурч магадгүй. Энэ завгүй цагаар уураг болон нэмэгдлийг авах нь мэргэн санаа байж магадгүй. Таны болон хамтрагч нарын санал зөрөлдөх ч шинэ хүмүүс өөрсдийн сонирхлыг хуваалцан таны нөхөрлөлийн хүрээнд орж ирэн өдөр тутмын амьдралын хөг нэмнэ. Бясалгал эргэцүүлэл сонирхолтой судалгаа эсвэл чөлөөт цагаараа ном унших зэргийг хажуугаар нь амжуулаарай.
ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр хайрттайгаа учирч, ганцаардлыг эцэс болгох бололтой. Романтик болзоо жинхэнэ баяр жаргалыг танд мэдрүүлнэ. Хэрэв та хайртай хүнтэйгээ утсаар ярьж, захиа бичиж амжаагүй бол үүнийг одоохон хий. Сэтгэл зовоосон элдэв асуудлаа хойш тавьж амарч сур.
ЗАГАС (2/19-3/20)
Та өөрөө дургүй байсан ч байнга хойшлуулдаг зүйлээ хий. Үгүй бол өөрийгөө зөнд нь хаяж байна гэсэн үг ба энэ нь зөвхөн хувийн асуудал ч гэсэн. Том хэмжээний ажил авахаас бүү ай. Дарамт болон түгшүүртэй байдалд бэлэн бай. Хүмүүсийн бодож байгаа зүйлд үр дүнгээс ач холбогдол илүү чухал гэдгийг харьцуулж өөрийн ур чадвараа харуул. Урт удаан хугацааны турш энэ нь ач холбогдолтой хэвээр байна.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй | ||
Үзсэн: 1010 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.