Шууд Chart

Архины асуудлаа шийдэж чадсан эрчүүд чуулна

2013-12-05 09:33:07

Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төв, Эрүүл идэвхитэй амьдрал ТББ санаачилж, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгуулагатай хамтран маргааш Төрийн ордны А танхимд “Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” үндэсний чуулганыг зохион байгуулна.

Энэхүү чуулганд архины асуудлаа шийдвэрлэсэн нийслэл, орон нутгийн 100 эрэгтэй оролцож, ерөнхийлөгч, ерөнхий сайд болон зургаан яамны сайд нарт эх орондоо архигүй амьдрал, үзэл санааг дэлгэрүүлэхээр хийж буй үйл ажиллагааныхаа талаар хүргэх юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Архины асуудлаа шийдэж чадсан эрчүүд чуулна   
Үзсэн: 839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй