Шууд Chart

Цахим ном худалдаанд гарлаа

2013-12-05 10:16:50

Монгол инженерүүдийн ур ухаан, авъяас чадвараар бүтсэн цахим ном хэрэглэгчдэд хүрлээ. "Ви-Эс-Эм” компанийхан гар утас, таблет дээр ном уншихаас гадна бүх төрлийн ухаалаг төхөөрөмжүүд дээр сонирхсон номоо худалдан авч сонсох боломжийг бүрдүүлжээ. Аудио буюу сонсдог номын хувилбар өнгөрсөн долоо хоногоос  эхлэн худалдаанд гарчээ.  Тус компанийн системүүд нь орон зай цаг хугацаанаас үл хамааран ашиглах боломжтойгоос гадна овор хэмжээнээс эхлээд олон давуу талтай, байгаль дэлхийд хор нөлөөгүй эко бүтээл хэмээн зохион бүтээгчид нь мэдэгдсэн юм.  Материаллаг зардал гардаггүй тул үнийн хувьд хэвлэмэл ном болон CD-нээс хямд өртөгтэй аж.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Цахим ном худалдаанд гарлаа   
Үзсэн: 942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй