Шууд Chart

Махны шинжилгээний лаборатори байгуулжээ

2013-12-05 11:27:47

ХАА-н биржийн зах зээлд ажиллах боловсон хүчин бэлтгэх, түүхий эдийг шинжлэх зорилгоор ХААИС-ийн лабораторийг шинэчилсэн аж.  Ингэхдээ Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын алба ХААИС-тай хамтран төсөл бичиж, Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлэн, тус сургуулийн лабораторийн шинэчлэлд зориулж 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдүүлсэн юм.

Мөн30 сая төгрөгөөр махны шинжилгээний иж бүрэн лабораторийг байгуулжээ. 
Ингэснээр ХАА-н биржид ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, бараа, түүхий эдийг шинжлэх, хяналт тавих боломжтой болж байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Махны шинжилгээний лаборатори байгуулжээ  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй