Эртний Мисир оронд/Египет/ хүнийг нүдээр нь шинжиж, ямар өвчтэйг нь шууд тодорхойлдог байжээ.
Монголын эртний болоод эдүгээ цагийн оточ нар хүний судсаар биеийн байдал, өвчнийг нь оношилсоор ирсэн, судас барих зэрэг тусгай мэдлэг дадлага эзэмшсэн байдаг.
Түвдийн эмч нар бол хүний үнэрээр нь эрүүл мэндийн байдал, өвчнийг нь тодорхойлох аргатай.
Хүн болгон адил үнэртэй бус, тэр тусмаа өвчтэй хүний үнэр эрүүл хүнийхээс ялгаатай байдаг гэнэ.
6000 жилийн тэртээд Энэтхэгчүүд өвчин үүсгэгч бол үй түмэн барамнас гэж үзэж байжээ.
Гэтэл тэр барамнасыг микроскоп зохион гаргаснаас хойш буюу саяхнаас л хүн нүдээр үздэг болж, микроб/нян/ гэж нэрлэсэн байна.
Хүн ер нь өөрийн биенээс уур /аура/ гаргадаг бас био орон зайг эзэгнэдэг ажээ. Ерийн хүний био орчинг 100 нэгж гэж дунджаар бодох юм бол Оросын үзмэрч Жуна 500 нэгжтэй, мөн үзмэрч бариач Криворотов 600 нэгжтэй гэж тооцоолсон байна.
Өвчтэй хүний үнэр эрүүл хүнийхээс өөр байдаг | ||
Үзсэн: 982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.