Шууд Chart

Калифорниад их халсны улмаас хүн нас баржээ

2013-06-30 17:05:12

Калифорниа мужийн Невада хотод өндөр хэмтэй халуун болж байгаагийн улмаас хүн нас баржээ. Тус хотод халууны хэм цельсийн 50 градус хүрээд байгаа бөгөөд наранд цохиулж 10 гаруй хүний бие муудаж эмнэлэгт хүргэгдээд байна.Америкт ийм хэмжээний халуун одоогоос 100-аад жилийн өмнө болж байсан гэнэ. Нас барсан болон биеийн байдал муудсан иргэд тасалгааны агааржуулагчгүй орчинд амьдрагсад байсан юм. Мөн цаг агаарын ийм халуун нөхцөл байдал Лас Вегас хотод бий болоод байгаа ба 6-р сарын 30ны байдлаар Калифорниад цельсийн 56, 57 хэм хүрч байна. Цаг уурчдын сануулж байгаагаар үүнээс илүү халуун болж болзошгүй гэнэ.

 


Нийтэлсэн: Галаа

Калифорниад их халсны улмаас хүн нас баржээ  
Үзсэн: 2031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй