Шууд Chart

Жирэмсэн үед яаж хэвтэх нь чухал

2013-12-05 13:35:00

Жирэмсний үед тайван удаан нойрсох нь маш чухал юм. Харин хэвтэх байрлал үүнд чухал нөлөөтэй аж. Эхэн үедээ жирэмсэн хүүхнүүд ямар ч байрлалаар унтаж болох аж. Өөртөө тохиромжтой байрлалыг авдаг гэсэн үг.  Гурван сартай болтол ямар нэг таагүй байдал үүсэхгүй. Үүнээс хойш өмнөх байрлалаа авч унтахад тааламжгүй болж эхэлвэл түүнийгээ солих хэрэгтэй юм. Таван сартай үед сав “хөөж” аарцагны ясны хэмжээнээс томорч эхэлвэл жирэмсэн эмэгтэйчүүд байрлалдаа анхаарал тавих хэрэгтэй болно. Та сэрээд гэдсэн дээрээ хэвтэж байна гэдгээ ойлговол сандраад хэрэггүй аж. Ургийн тааламжтай байдлыг гадуурх усан давхарга найдвартай хамгаалж байдаг гэнэ. Долоон сартайгаас хойш нуруугаараа хэвтэх шаардлагагүй билээ. Энэ үед ураг дэндүү том болох тул нурууны хөндийд оршдог судаснуудыг дардаг байна. Ингэснээр цусны хэвийн эргэлт алдагддаг юм. Эмч нар жирэмсэн эхчүүдэд хажуугаараа, тэр тусмаа зүүн талаараа хэвтэхийг зөвлөжээ. Баруун талаараа хэвтвэл бөөрөнд хүчтэй даралт үүсэх юм.

Долоон сартайгаас хойш унтахад тааламжгүй болж эхэлвэл дэрийг ашиглах нь зүйтэй. Түүнийг нуруун дороо, гуян дороо тавих юм уу хөлнийхөө дунд хавчуулж болох аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Жирэмсэн үед яаж хэвтэх нь чухал  
Үзсэн: 2928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй