Шууд Chart

Тайландад ял эдлэж байсан гурван монгол иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

2013-07-01 10:16:36

Манай улсын иргэд гадаадад хууль журам зөрчснөөс гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байгаа тохиолдол ихээр гарах болсон. Тэдний ихэнхи нь хар тамхины хэрэг хууль бусаар зөөвөрлөсөн, худалдаалахыг оролдсон зэрэг хэрэгт холбогдсон байдгийг албаны эх сурвалжууд хэлдэг. Тэдний ихэнхи нь тухайн улсдаа ял эдлэж байгаа ажээ. Тэгвэл Тайланд хорих ангид ял эдэлж байгаа Монголын 14 иргэний гурав нь өнөөдөр эх  орондоо эргэн ирэхээр боллоо. Учир нь өнгөрсөн долоо хоногт ГХЯ-ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар нарын хүмүүс Тайландад хоригдон ял эдэлж байгаа ялтнуудаа эргэжээ. Энэ үеэр хулгайн хэргээр ял эдэлж байсан гурван иргэнээ Монголын талд шилжүүлэн авчирах болсон байна.

Нийтэлсэн: Мөнхөө

Тайландад ял эдлэж байсан гурван монгол иргэн өнөөдөр эх орондоо ирнэ  
Үзсэн: 2346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй