Шууд Chart

Афганистан хөрөнгө, орлогын мэдүүлгийн тухай хууль баталлаа

2017-12-18 11:45:49

Афганистаны Парламентын доод танхим хуралдаж, төрийн алба хаагчид хөрөнгийн мэдүүлэгтэй холбоотой Авлигын эсрэг хууль баталсан байна. Ийнхүү тус улсын Засгийн газрын олон улсын хурлын арга хэмжээн дээр хэлж байсан авлигатай тэмцэх амлалт биелэлтээ олж байгаа ажээ.

Уг хуулийн төслийг доод танхим хэлэлцэж, санал хураахад олонхийн саналаар 3 бүлэг, 16 зүйлтэй байхаар баталжээ. Хэлэлцүүлэгт оролцсон зарим гишүүд хуулийн төслийг Үндсэн хууль болон Шариатын хуулийг зөрчиж байна гэж шүүмжилсэн байна. Хуульд зааснаар Парламентын гишүүн, сайд, амбан захирагч, хотын дарга нараас эхлээд бүх түвшний төрийн албан хаагчид хөрөнгөө мэдүүлэх бөгөөд ингэснээр ил тод байдал хангагдана гэж үзэж байгаа юм байна. Зарим хууль тогтоогчид хувь хүний хөрөнгөтэй холбоотой мэдээллийг тэдний эсрэг ашиглан улс төрийн “сүрдүүлэг”-т оруулж болзошгүйг анхааруулан шүүмжилжээ.

Хуулийн төслийг Парламентын дээд танхим хянаж үзсэний дараа Ерөнхийлөгч нь батлах юм байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар Афганистан улс хамгийн авлигажсан орнуудын жагсаалтын гуравдугаарт орсон юм.


Афганистан хөрөнгө, орлогын мэдүүлгийн тухай хууль баталлаа  
Үзсэн: 1355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй