Шууд Chart

Цагдаагийн гэр бүл галын аюулаас хүний амь нас аварлаа

2017-12-18 11:48:42

2017 оны 12 дугаар сарын 15-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сум 7 дугаар баг Ундраагийн ......тоотод оршин суух иргэний гэр 00 цаг 50 минутын үед шатаж байсныг аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж, цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхчимэг нар шуурхай арга хэмжээ авч шатаж байсан гэрээс иргэн Б-г гарган амь насыг нь аварч, Онцгой байдлын газарт яаралтай дуудлага мэдээлэл өгсөн байна.

Цагдаагийн дэслэгч Б.Даваадорж өмнө нь нярай хүүхдийн амь насыг аварч байсан гавьяат үйлстэн билээ. Цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхчимэг, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж нар нь нэг гэр бүлийн алба хаагч нар юм.

Цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдадаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.


Цагдаагийн гэр бүл галын аюулаас хүний амь нас аварлаа  
Үзсэн: 1848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.95.xxx] 2017-12-18 12:10
Дэмий юмнуудад шагнал олгож шагналын нэр хүндийг унагаж байхаар ийм гавьяатай хүний амь нас аварсан улсдаа гар таталгүй шагналаа олгодог болоосой

Бидэнтэй нэгдээрэй