Энэ онд Тайланд Улс дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх Авлигатай тэмцэх стратеги боловсруулан баталсан тул олон улсын түвшин дэх авлигын индексээ өсгөнө хэмээн бат итгэлтэй байна.
Тус Улсын Авлигын эсрэг үндэсний хороо 12 дугаар сарын 9-ний Олон улсын авлигын эсрэг өдрөөр үзэсгэлэн зохион байгуулах үеэр тус хорооны 9 гишүүний нэг хатагтай Суванна Суванжута дээрх мэдэгдлийг хийв. Тэрээр энэ сарын сүүлээр гарах “Транспэрэнси Интэрнэйшнл” олон улсын байгууллагын Авлигын төсөөллийн индексээр өндөр оноо авна гэдэгт найдаж байгаа гэжээ.
Өнгөрсөн онд Тайланд Улс 100 онооноос 38 оноо авч 168 орноос 76 дугаарт шалгарсан юм. Авлигын эсрэг үндэсний хороо энэ жил тус индексийг 50 хувиар өсгөх зорилт тавин ажилласан байна.
Тайланд улс авлигын төсөөллийн индексээ өсгөнө гэдэгтээ итгэлтэй байна | ||
Үзсэн: 1355 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.