Үзэгчид киног 3D-ээр үзэж бодит мэдрэмж таашаалыг авдаг байсан бол одоо үед 4D кино театр үүд хаалгаа нээж үзэгчдээ хүлээн авч эхэлжээ. Энэхүү 4D технологийг өмнөд Солонгосын CJ Group бүтээсэн ба энэ кино театр нь 3D-ээс хол илүү болж чадсан байна. 4D кино театр нь тоноглогдсон суудлуудтай бөгөөд тэдгээр суудлууд нь үнэр гаргах болон хөдөлгөөн хийх зэрэг үүргүүд гүйцэтгэх аж Жишээлбэл таны үзэж буй кинон дээр далайн эрэг гарах үед суудал тань усны үнэр гаргах юм.Мөн кинон дээр машины осол гарах үед таны суудал доргих жишээтэй. CJ Group хойд Америкийн 200-аад кино театруудыг 4 жилд багтааж бүгдийг нь 4D болгож өгнө хэмээн амласан гэнэ.
4D кино театр үзэгчдийг байлдан дагуулж байна | ||
Үзсэн: 2537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.