Оросын нэгэн телевизийн сувгийн алдарт цуврал болох "Зөнбилгийн тулаан” тэмцээний 13 дахь ялагч, "Болор гар”-ын эзэн Дмитрий Волхов нэгэн дуучин бүсгүйд гэрлэх санал тавьжээ.
Зөнбилэгч Дмитрий тэр бүсгүйнхээ нэрийг нууцалж, "Эрт орой хэзээ нэгэн цагт бүгд мэдэх хойно. Хэвлэл мэдээллийнхнээс нуугдах аргагүй шүү дээ” гэж хэлжээ. Түүний хайрт бүсгүй нь Орост нэлээд алдартай хамтлагийн дуучин бөгөөд тэд Димитрийг "Зөнбилгийн тулаан” нэвтрүүлэгт оролцож байх үеэр танилцсан гэнэ. Тэмцээний дараа дуучин бүсгүй камергүйгээр уулзахыг хүсчээ. Үүнээс хойш тэд байн байн уулзсаар хайрын эхлэл тавигдсан бололтой. Дмитрий Волхов дуучин бүсгүйтэй танилцсанаас хойш гурван сарын дараа ийнхүү гэрлэх санал тавьсан байна.
Нэрт зөнбилэгч хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ | ||
Үзсэн: 3266 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.