Шууд Chart

Хэрэгцээнийхээ зориулалтаар газар өмчилнө

2013-12-05 17:22:35

Иргэн бүрт газрыг нь өмчлүүлэх, гэр хороололд дахин төлөвлөлт хийх ажил явагдаж байна.

Шинээр бий болгох 52 байршлын газар зохион байгуулалт, газрын бүс, зураглалыг хийж дуусчээ.
 
Эдгээр байршилд газар өмчлүүлэх ажлыг шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэж  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил хэмжээг нарийвчлан тогтоосон юм.
 
Гэхдээ иргэдэд олгох ажлыг ирэх оноос эхлүүлэх юм байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 100 мянган иргэн газар өмчлөн авсан нь нийслэлийн хүн амын дөнгөж найман хувьтай тэнцэж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хэрэгцээнийхээ зориулалтаар газар өмчилнө   
Үзсэн: 952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй