Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

2017-12-23 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 5. Санчир гараг.  Тооно одтой, таван шар мэнгэтэй, хөх бич өдөр.

                          Барилдлага: Идэр   
                          Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй           
                          Суудал:
Гал                             

Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Шинээр зохион бүтээх өдөр. Шинэчилж өөрчлөх, сэтгэл санаа чөлөөтэй байхад тэмүүлнэ. Хэвшсэн ажил хэргээ л хий. Амьдралд бүү гутар. Амарч бүх асуудлыг маргааш болтол нь хойш нь тавьсан ч болно. Та хүнд нөхцлөөс гарч чадахгүй бол итгэл найдваргүй мэт санагдана.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр анхаарлаа сулруулж өчүүхэн зүйлийг ч анхаарлынхаа гадуур өнгөрөөж болохгүй. Өнөөдөр анзааралгүй өнгөрүүлсэн зүйл ирээдүйд танд томоохон алдагдлыг авч ирж мэдэх юм. Хайртай хүнтэйгээ болзоход тааламжтай. Өнөөдөр эхэлсэн шинэхэн харилцаа цаашид улам гүнзгийрч бат бөх болох магадлалтай. Бүхий л харилцаа холбоонд таатай. Санхүүгийн амжилтанд хүрэх сайхан боломж олдоно. Бусдын тусламжаас бүү татгалз.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хамтран ажилагчийн чинь цалин эсвэл хувь эзэмшил анхаарлыг тань татна. Татварын асуудал эсвэл хөрөнгө оруулалтын мөнгө нь маш хурднаар шийдэгдэх боломжтой. Өрнүүдээ цуглуул. Өөрийн бизнесээ эрхэлдэг бол өөрийн төсөв санхүүгээ сайн тооцоолж чадсанаар өр зээл хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг зохицуулж чадна. Мөн нэн түрүүнд даатгалд хамрагдаарай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Амьдралын тансаг байдлыг мэдрэнэ. Бодит байдлыг илүүд үзээрэй. Зарим хүслээ дураар байлгах нь өөрийгөө алдахад хүргэнэ. Харилцаанд болгоомжтой хандаж төвийг баримтал. Та ажлын талбар дээр бууж өгөхийг хүсэхгүй. Дураараа авирлах нь асуудал үүсгэнэ. Нээлттэй байж бодит байдлыг бүү орхи. Танд шийдэх олон асуудал байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Мартагдсан найз нөхөд болон хамаатан садангаа эргэх хэрэгтэй. Алдаагаа засах хэрэгтэй. Секс харьцаа болон мөрийтэй тоглоом зэрэг нь таагүй үр дагавар авчрих болно. Хүүхдүүддээ анхаарал халамж тавь.


ОХИН (8/23-9/22)

Сайн найзууд болон гэр бүл тань баяртай, гайхалтай төгс өдөр болгоно. Хүн бүрийн хүсэл эрмэлзлийг хүндэтгэн зарим зүйлд буулт хийнэ. Гэвч таны зан араншинг шүүмжилнэ. Олны нүдэн дээр гарч ямар нэг нууцаа үзүүлэхэд ичих хэрэггүй. Эрх мэдэлтэй нэгний өгсөн зөвлөгөө таныг төөрөгдөлд оруулж болзошгүй. Өөрийнхөөрөө байж, анхаарлаа төвлөрүүлвэл итгэл найдвартай болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Тааламжтай өдөр. Дэлгүүр хэсэхээ хойшлуулна. Яаруу шийдвэр болон түргэн худалдан авалт хийх нь чиний бэлэн мөнгийг юу ч үгүй үрж орхино. Олон нийттэй санал бодлоо солилцохдоо бусдын байр суурийг үнэлж харьц. Ямар ч худалдааны мөн арилжаа наймаа сайхнаар үргэлжилнэ. Бодит төлөвлөгөө гаргахдаа хайртай хүнээрээ дансаа бариулахыг хүсээрэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Чийгтэй хүйтнээс болж үе мөч нуруу бөөр гээд таны эрүүл мэндийн асуудал хүндэрч болзошгүй. Өвлийн амралтаараа дулаан, хуурай газар амрах хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхэд таатай өдөр.


НУМ (11/22-12/21)

Од эрхэс өнөөдөр таны биеэ авч явах байдал тогтворгүй байхыг илтгэж байгаа ч ирээдүй тань туйлийн таатай байна. Гэр бүлийн асуудал амар тайван байдлыг тань бусниулахаас сэргийлж цаг гарга. Гэрийнхэндээ онцгой ханд, найз нөхдийндөө хамт зочил. Уйтгар гуниг бага зэрэг байна. Та ганц бие ч бай, гэр бүлтэй ч бай таны хайрын амьдрал оволзоно. Зарим нумынхан сонирхолтой нэгэнтэй учирна. Хэт дотносохоос болгоомжил.


МАТАР (12/22-1/19)

Эрч хүчтэй өдөр. Өнөөдөр олон хүнтэй харилцаатай байна. Хүчирхэг зөн совин, мэдрэмжтэй байснаар тусламж хэрэгтэй байгаа, алс хол суугаа найз нөхөд болон хамаатан садантайгаа холбоо барьж чадна. Тэднийг маш их санаснаа хэл. Аливаа нийгмийн харилцаа урам зориг хайрлаж, сэтгэлийг тань сэргээнэ. Ганцаардлыг мэдрэн гэртээ бүү хэвт. Гэрээсээ гараад зугаацахын тулд хүмүүсийг олж, тэдэнтэй нэгд. Ямар нэг шинэ зүйл сурч, зугаац. Эсвэл улс төрийн хувьд идэвхитэй байж оюун ухаанаа тэл.


ХУМХ (1/20-2/18)

Од эрхэсийн янз бүрийн тохиолдлууд нийлээд танд асуудал учруулах бөгөөд та нөхцөл байдлыг сайжруулах бүтэлтэй зүйл нэгийг ч хийж чадахгүй. Эргэн ирэхийг тань хүлээж байгаа гэрийн ажлуудаа дуусгахыг хичээ. Гэхдээ ямар нэгэн төвлөрөл, үр ашгийг хүссэн шинэ ажил үүрэг, төсөл төлөвлөгөө эхлүүлэхээсээ татгалз. Настайчууд хүүхдүүдээсээ зөрснөөс болж нэлээд төвөг учруулна. Механик багаж хэрэгсэлтэй ажилладаг бол туйлын сонор сэрэмжтэй бай.


ЗАГАС (2/19-3/20)

Мөнгөнд үрэлгэн байдлаа одоо зогсоох гэсний хэрэггүй. Өнөөдөр амралтын өдөр тул дэлгүүр явж мэднэ. Мөн дайллага цайллаганы улирал удахгүй ирэх болохоор таныг дэлгүүр хэсэх ажилтай нүүр тулахыг шаардах болно. Хэрвээ мөнгө тань хязгаарлагдмал байгаа бол ямар нэгэн хэрэгтэй хямдхан үнэтэй зүйл хайх хэрэгтэй болно.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна   
Үзсэн: 1326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй