
Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 24. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 6. Адъяа гараг. Чөдөр одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.
Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Театр тоглолт үзэх, баярын арга хэмжээнд оролцох бол танилын хүрээг өргөсгөнө. Эмэгтэйчүүд сайн ханьтай учирна. Ганц бие хүмүүст сайхан учрал тохионо. Хайрт хүнийхээ төлөө бүхнийг хий. Амьдралд өгч байж хариуг нь амсана.
ҮХЭР (4/20-5/20)
Хууран мэхлэлт хов жив таныг урагшлахад саад болно. Бусадтай зөрчилдөж болзошгүй. Энэ бүхэн таныг амьдралдаа баримталдаг зарчимаас ухрахад хүргэж мэднэ. Тайван байдлаа хадгалахыг хичээ. Хүмүүс таньтай нэг л таатай бус харьцаад байгаа юм шиг санагдах бөгөөд худал үгэнд итгэлгүй, зөн билэгтээ илүү найдахыг хичээ. Өнөөдөр гэрээ засч янзлахад тохиромжтой үе.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хийж дуусгаагүй орхисон ажлаа заавал хийж дуусгаарай. Төсөөлөн бодох арга ухаанаа ашиглан нэгэн хэвийн байдлаас гарахыг хичээгээрэй. Өөр орны хүнтэй харилцаа тогтоох нь сэтгэлийн хөдөлгөөнийг тань нэмэгдүүлэх хэдий ч дараа нь ямар алхам хийхээ мэдэхгүй сэтгэл зовниж, гацаанд орж болзошгүй. Хэрэв та зав чөлөө ихтэй л биш бол хэт романтик зүйл унших хэрэггүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Энэ удаа хөндлөнгөөс оролцогчид танд их тус болно. Та ярьснаасаа илүүтэйгээр хийж бүтээж чадна. Ажил хэргээ биелүүлэхээр урд буй зам руу алх. Хайртай хүн тань таны амьдралд будлиан үүсгэж болзошгүй тул болгоомжтой ханд Урьдын зан аашаа гаргаж хайрын харилцаандаа дахин адилхан үйлдэл хийхээсээ татгалз. Тулгарсан асуудлуудаа хамтдаа сууж байгаад тайвнаар ярилц.
АРСЛАН (7/23-8/22)
Ажил болон гэрт хэн хэн нь буулт хийхгүй гэсэн нөхцөл байдал үүснэ. Хэн нэгэнтэй хамаатай асуудлаар түүнтэй зөвлөлдөхгүйгээр бие даасан шийдвэр гаргахад бэлэн байна. Нөхцөл байдлыг харгалзан үзэж чухал арга хэмжээнүүдийг хойшлуул. Уян хатан бай. Оройдоо осол гэмтлээс болгоомжил.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр таны амьдралын эрч хүч өндөр байж бүтээлч чадвар өсөн нэмэгдэж, зөн билэг хурц болно. Энэхүү их эрч хүч таныг гэр бүлтэйгээ хэл амаа ололцохгүй байх эсвэл анхныхаа төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэж мэдэх юм. Харин энэ үед ойр дотны хүн тань танд хэрэгтэй зөвлөгөө өгөх бололтой. Ойр дотны хүмүүстэйгээ бүрэн дүүрэн ойлголцоно. Хэрэв та урьд шөнө онцгой уулзалт цэнгээнд явсан бол амралтынхаа өдөр сайн амарч өөрийгөө дахин цэнэглээрэй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Од эрхэс таны эрүүл мэнд болон ажил төрөлд нөлөө үзүүлэх болно. Нүүх эсвэл гадаад явах боломж байгаа. Та морин уралдаанд бооцоо тавих, аз сорьсон тоглоом тогловол хожино. Гэхдээ та бооцоонд орох ёстой мөнгөө авах эсэхдээ эргэлзэнэ. Өөрийн ажлыг бусдад шилжүүлэх эрхтэй эсэх талаарх гэрээг дахин нягтлан шалгаж үзэх хэрэгтэй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Дайснуудтай болохгүйн тулд өөрийн санаа бодлоо өөртөө байлга. Гэртээ байвал аюулгүй. Гадаа гарвал гэнэтийн аймшигт үйл явдлууд хүлээж байна. Гэмгүй мөртлөө гэмтэн болохгүйн тулд харилцаандаа болгоомжтой бай. Романтик холбоонууд та илүү дарамт болно. Хэрэв таны хүслүүд хурдан биелэгдэхгүй бол таны эгдүү буцалж эхэлнэ. Сайн гэгч амрахыг хүсэх ч сэжиг бүхий хамаатнуудаас болж тавгүйтэх бололтой.
НУМ (11/22-12/21)
Хайртай хүнтэйгээ халуун дотно яриа өрнүүлснээр та хоёрын харьцаа улам бэхжинэ. Амралтын өдрүүдэд хамтрагчтайгаа уулзалт зохион байгуулах залуучуудтай хөгжилтэй аялал зохиох эсвэл найзуудтайгаа цугларах зэрэг төлөвлөгөө гаргахад сайн өдөр юм. Нарийн тооцоолж бүгдийг зөв зүйтэй зохион байгуулах хэрэгтэй. Эв найртай, зохион байгуулалт сайтай байх нь нумынханд хэцүү эсвэл үнэтэй зүйл биш байна.
МАТАР (12/22-1/19)
Одоо эхэлсэн үйл ирээдүйд маш их өгөөжтэй байх болно. Түргэн шийдэхэд хэцүү байх хэд хэдэн сонголттой ажил мэргэжлийн тал дээр тулгарна. Та амьдралынхаа мөн чанар, өөрийнхөө хэн гэдгийг мэддэг тул аз жаргалтай байна. Найзтайгаа хамт бай. Тэгснээр та бусдад хайрлагдаж, хүндлэгдэх болно. Таны хүргэсэн тус өчүүхэн мэт санагдсан ч авч байгаа хүндээ асар том зүйл гэдгий та ойлгоод баяртай байх болно.
ХУМХ (1/20-2/18)
Идэвхитэй өдөр. Та дэлгүүрээс юм худалдан авахдаа чанарыг нь мэдэхгүй зүйл бүү ав. Санхүү эдийн засгийн асуудал нилээд хүнд байдалд орно. Сонирхсон зүйл чинь баяр хөөрийг авч ирнэ. Үүнээсээ ямар нэг чухал зүйлийг суралцана. Магадгүй хэдхэн сарын дараа чиний амьдралд өөрчлөлтүүд тохиолдож магадгүй. Зарим нь хотоос гарч найз нөхдийндөө зочилж, эсвэл амралтаар явах төлөвлөгөөтэй байж магад. Халамжтай байж хүүхдүүдээ магт.
ЗАГАС (2/19-3/20)
Та хайр дурлалд одтой байна. Та шинэхэн хайр дурлалтай учрах болон хөнгөн шохоорхолд автахыг үгүйсгэхгүй. Үйл хэрэгтээ бодитойгоор хандах эрч хүчээ бүрэн дүүрэн ашиглах ажлаа гайхалтайгаар зохион байгуулах зэрэг нь нэр хүндээ өсгөх болон санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд тусална.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна | ||
Үзсэн: 2044 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.