Шууд Chart

Цагдаагийн байгууллага мэдүүлэг авах 82 өрөөтэй боллоо

2017-12-23 15:06:45

Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Улсын ерөнхий прокурорын А/57 дугаар тушаалаар мэдүүлэг авах, таньж олуулах ажиллагааны өрөөний стандартыг баталсаны дагуу нэг бүр нь 7,930,487 төгрөгийн өртөг бүхий мэдүүлэг авах 82 өрөөг төв, орон нутгийн цагдаагийн алба, газар, хэлтсүүдэд шинээр тохижуулан үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Энэхүү мэдүүлэг авах өрөөнүүдийг ашиглалтанд оруулснаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд, насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авахад хувь хүний нууцыг хамгаалах, хүний эрхийг хангах боломж бүрдсэн юм.

Байцаалтын өрөө нь олон улсын жишиг, стандартад нийцсэн гадны дуу, чимээнээс тусгаарлагдсан, байцаалт явагдах үед дуу, дүрсний бичлэг хийгдэж байгаа нь хүний эрх, эрх чөлөө, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, авилгаас урьдчилан сэргийлэх зэрэг олон давуу талыг бий болгосон шинэлэг ажил боллоо.


Цагдаагийн байгууллага мэдүүлэг авах 82 өрөөтэй боллоо  
Үзсэн: 2791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй