Шууд Chart

Авто эргүүлд нэмэгдлээр үүрэг гүйцэтгэж байна

2017-12-23 15:22:00

“Шинэ жил-Эргүүл шалгалт” арга хэмжээний хүрээнд дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн авто эргүүлийн ачааллыг бууруулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлж байгаа дуудлага, мэдээллийг хуулийн хүрээнд түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын төв байрны алба хаагчдаас өнгөрсөн 7 хоногийн хугацаанд нэмэгдлээр авто эргүүлийн 70 чиглэлд 195 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд алба хаагчдаас гэмт хэргийн 13, зөрчлийн 80, гэр бүлийн хүчирхийллийн 42, согтуугийн 103, нийт 238 дуудлага, мэдээллийг хуулийн хүрээнд түргэн шуурхай шалган шийдвэрлэж, 3 гэмт хэрэг, 35 зөрчлийг илрүүлж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 34 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, амиа хорлохыг завдсан 2 иргэний үйлдлийг таслан зогсоожээ.


Авто эргүүлд нэмэгдлээр үүрэг гүйцэтгэж байна  
Үзсэн: 1297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй