Шууд Chart

Олуулаа хуулийн төслийг энэ долоо хоногт өргөн барина

2013-07-01 11:17:24

“Олуулаа” хуулийн төсөл энэ долоо хоногт өргөн баригдана. УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй энэхүү хуулийн төслийн заалтад жирэмсэн эхэд таван сартайгаас нь эхлүүлэн сар бүр олгодог 40 мянган төгрөгийг 80 мянга болгон өсгөж, хугацааг нь 24 сар хүртэл нэмэгдүүлэхээр тусгасан байна.
 
УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилсан уг хуулийн төсөлд гурван хүүхэд төрүүлэн өсгөж буй ээжид сар бүр тэтгэмж олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нь 50 хувиар хөнгөлөх, гурван жилийн хугацаанд ажлын байрыг нь хадгалж байх зэрэг олон чухал асуудлуудыг тусгасан байна.
Нийтэлсэн: Мөнхөө

Олуулаа хуулийн төслийг энэ долоо хоногт өргөн барина  
Үзсэн: 2479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй