Шууд Chart

Наадмын сургаар хонь, ямааны үнэ эрс өслөө

2013-07-01 11:30:29

Жил жилийн наамдын өмнө улиг болон яригддаг зүйлийн нэг бол хонь ямааны үнэ "Тэнгэрт тултал өсдөг" явдал билээ. "Өнгөрсөн жилийн наадмаас энэ жил юу нь тутах вэ?" гэгчээр  нийслэл хотыг тойрсон хонины наймаачдаас зарим зүйлийг тодрууллаа. Та энэ наадмаар хонины шинэхэн шөл уухыг хүсвэл сайн эр хонийг 220-260 мянган төгрөгөөр, боодог хийж амръя гэвэл тарга хүч гайгүй ямааг 130-150 мянган төгрөгөөр тус тус худалдан авахаар болж байна. Наадмын хуушуурны үнэ өсдөг нь ч хонь, ямааны махны үнийг ийнхүү зохиомлоор хөөрөгддөгтэй холбоотой юм.

Нийтэлсэн: Мөнхөө

Наадмын сургаар хонь, ямааны үнэ эрс өслөө  
Үзсэн: 3943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй