Шууд Chart

Өвөрхангай аймагт "Аюулгүй иргэн-амар тайван Өвөрхангай" хөтөлбөр хэрэгжинэ

2017-12-26 10:40:53

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 17 дугаар хуралдаанаар Цагдаагийн газраас санаачилан гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай" хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлэн батлууллаа.

Уг хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллааны "Бүтээлч Өвөрхангай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, үр дүнд хүрэхэд оршиж байна.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтыг дурдвал:

1. Гудамж талбай, олон нийтийн газарт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, иргэдийг эргүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүлийн үйл ажиллагаанд орчин үеийн техник хэрэгсэлийг ашиглах.

2. Иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, үр дүнг ахиулж 101, 102, 103-ыг "Яаралтай тусламжийн дуудлагын нэгдсэн систем, телехянатын камерын нэгдсэн төв"-ийн шинэчилсэн зохион байгуулалтанд оруулж, иргэн болон алба хаагч ажилтаны хамтын ажиллагааг дээшлүүлэх.

3. Хулгайлах болон байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг цогц хэлбэрээр явуулах.

4. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж хэрэгжүүлэх

5. Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж хяналтын пост барьж иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг зорилтыг дэвшүүллээ.

Хөтөлбөрийн үр дүнд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын тоо буурсан байх, шинээр батлагдсан хуулийн хэрэгжилт хангагдаж төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа дээшилж, улсын чанартай замын хяналт шалгалт тогтмолжиж иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдсэн байх зэрэг үр дүнгүүд харагдах юм.


Өвөрхангай аймагт "Аюулгүй иргэн-амар тайван Өвөрхангай" хөтөлбөр хэрэгжинэ  
Үзсэн: 1503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй