Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны хамт олон энэ оны амжилт, ололтоо дүгнэн тайлангийн хурлаа хийж, шилдэг алба хаагчдадаа шагнал гардууллаа. Хэрэг бүртгэх албаны энэ оны шилдэг тасгаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хамт олон шалгарлаа.
Хэрэг бүртгэх албаны 15 жилийн ой энэ онд тохиосон бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын хууль тогтоомж, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэн, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх, хөнгөн гэмт хэргийн илрүүлэлт хохирсон иргэдийн эрхийг хангах ажилд ахиц гаргах, алба хаагчдын сахилга, хариуцлага ёс зүй, харилцааны соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар үр дүнг ахиулах зэрэг зорилтыг дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлсээр ирсэн юм.
ЦЕГ-ын Хэрэг бүртгэх алба ажлаа тайлагнав | ||
Үзсэн: 1632 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.