Шууд Chart

Рахитаас урьдчилан сэргийлье

2013-07-01 11:40:09

Хүүхэд эхээсээ хэрэгцээтэй бүхнээ авч төрөхөөс гадна заримыг нь жирэмсний сүүлийн 2, 3-н сард нөөцөлж авдаг. Түүнийхээ ачаар 2-оос 4-н сар хүртлээ рахитаар өвдөхгүй байж чадна. Харин хүүхэд дутуу төрвөл рахит болон сульдаа өвчнөөр эрт өвчилдөг байна. Мөн жирэмсэн байхдаа хоол хүнсээр тарчиг байвал хүүхэддээ нөөц үл өгч чадна. Тийм учраас жирэмсэн эхчүүд хоол хүнсний хангамж, эрүүл мэнддээ маш анхаарах хэрэгтэй. Эрүүл эхээс л эрүүл хүүхэд төрөх тул жирэмсэн эх өөрөө эрүүл байж, хэвлий дахь үрийнхээ хэрэгцээт бүхнийг хангахын тулд төрөл бүрийн шимт бодис (уураг, нүүрс-ус, тослог, амин дэм, эрдэс, ус гэх мэт) –оор баялаг хоол хүнсээр цатгалан байх ёстой ажээ. Тэрчлэн жирэмсэн эмэгтэй санаа амар тайван, ажлын нөхцөл хөнгөвчлөгдсөн (зогсоо ажил, шөнийн ээлж, хортой нөхцөл байдалд ажиллахаас чөлөөлөгднө) байх учиртай.Жирэмсэн эмэгтэй архи тамхинаас ангид байж, өдөр бүр цэвэр агаарт тогтмол зугаалж байх нь нэн чухал.

1.       Ургийн үед рахитаас сэргийлэх тусгай аргад жирэмсэн эмэгтэйд бэлэн Д амин дэм 500-1000 МЕ уулгах, эсвэл хэт ягаан туяагаар шарах хоёр орно.
2.       Төрсний дараа хүүхдийг зөв асран сувилж, хооллож, чийрэгжүүлэх нь рахитаас сэргийлэх энгийн бөгөөд хүчирхэг арга юм. Эндээс цэвэр агаар, хоол хоёр нэн чухал. Гурилан хоол голлож өгвөл фитины хүчил кальцитай нэгдэж, кальци шимэгдэхгүйгээр рахитаар өвчлөх амархан болдгийг анхаар.
3.       Хүүхдийг Д амин дэмийн хэрэгцээ нь ердийн, ихтэй, багатай гэж ялган үзэж болно.биеийн жин хурдан нэмэгдэж асаргаа хооллолт хангалтгүй байгаа бол Д амин дэмийн хэрэгцээ ихтэй,биеийн жин удаан нэмэгдэж, зулай жижиг байх аваас Д амин дэмийн хэрэгцээ багатайд тооцно.
4.       Д амин дэмийг дутуу, ихэр, жин багатай төрсөн хүүхдэд найман долоо хоногтойгоос эхлэн 1500 граммаас бага жинтэй хүүхдэд 2000МЕ, 1500-2000 грамм төрсөн бол  1500МЕ-ээр өгч, биеийн жинг 2500 грамм хүрэх үед тунг нь ердийн тунд шилжүүлнэ.  
         
        EMCH.MN
Нийтэлсэн: Мөнхөө

Рахитаас урьдчилан сэргийлье  
Үзсэн: 3952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй