Монголбанк нэг долоо хоногтой 453.2 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/ арилжааллаа. ТБҮЦ-ын жигнэсэн дундаж хүү 10.5 хувьтай байв. Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас гаргасан нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1149 тэрбум төгрөг болж байна.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.
ТБҮЦ-ны үлдэгдэл 1149 тэрбум төгрөг боллоо | ||
Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.