![](/uploads/201312/news/thumb/397f60d4f59cccabd4af51ba7df24d2c_x3.jpg)
“Ахмадын орон сууц” хөтөлбөрийн эхний ээлжийн 300 айлын орон сууцанд орох өндөр настан, албан хаагчдад байрны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Уг орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комиссоос журмын дагуу шалгарсан 128 өндөр настан, 10 албан хаагч ийнхүү дулаахан өвөлжих боломжтой болжээ.
Нийслэлийн хэмжээнд 1995-2012 онд албан ёсоор орон сууцны өргөдөл гаргасан 8200 гаруй иргэн байгаа бөгөөд зохих шаардлагын дагуу шалгаруулсан байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас томилогдсон мэргэжилтнүүд эхний 5000 орчим өргөдөлтэй танилцаж, шалгуур хангасан 128 өндөр настны жагсаалтыг гаргажээ.
Шалгуур хангасан ахмадууд байрандаа орлоо | ||
Үзсэн: 1048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.